Mind auto service - Эко жолоодлого
Эко жолоодлого
Эко гэдэг үг байгаль орчинд хоргүй гэдэг утгатай бол автомашины хувьд эко жолоодлогыг бензин бага зарцуулж жолоодоход хэрэглэдэг. Жолооч та дараах зөвлөмжийг мөрдсөнөөр эко жолоодлогыг хэвшүүлж 30% хүртэл шатахуун хэмнээрэй.
1. Хөдөлгөөнөө бага хаазаар эхлүүлэх
Хөдөлгөөнөө 5 секундэд 20км/ц хурдлахаар тооцож эхлүүлбэл шатахуунаа 11%-аар хэмнэх боломжтой.
2. Огцом хаазлаж, тоормослохгүй байх
Урд яваа автомашины зайг хянах, хоорондын зайг барих, жолоодох явцдаа огцом хаазалж, тооромслохгүй байвал бензин идэлтийг 6%-аар бууруулна.
3. Хөлөө хаазны дөрөөнөөс салгах
Хаазны дөрөөнөөс шууд тоормос гишгэлгүйгээр наана нь хаазнаас хөлөө салгаж хөдөлгүүрийн тоормосыг ашиглавал хөдөлгүүрт шаардах шатахууны хэмжээ 2%-аар багасна.
4. Кондишны хэрэглээг багасгах
Аагим халуун зун кондишны үлээх хэмийг гадна орчны температурт тохируулж өөрчилнө. Иймд гадаа халуун байхад хэт хүйтнээр үлээлгээд байвал шатахуун зарцуулалт 12%-аар нэмэгдэнэ.
5. Автомашинаа асаасан хэвээр/нормалдах/ удаан зогсохгүй байх
Хүн хүлээх, ачаа буулгах зэргээр түр зогссон бол автомашинаа унтрааж байх хэрэгтэй. Суудлын автомашиныг 10 минут унтраалгүй орхиход 130мл шатахуун зарцуулсан байдаг.
6. Зам түгжрэл, орон нутгийн талаарх мэдээллийг ашиглах
Түгжрэлд орж, холын замд төөрч явахгүйн тулд замын хөдөлгөөний мэдээлэл, газрын зураг ашиглаж сурвал бензин зарцуулалтаа ч багасгана.
7. Шаардлагагүй ачаа ачихгүй байх
100кг шаардлагагүй ачаанаас болж шатахуун зарцуулалт 3%-аар нэмэгддэг байна.
8. Автомашиныы халаах хугацааг тааруулах
Хэт удаан халаах нь мэдээж бензин зарцуулалтыг нэмэгдүүлнэ.
9. Дугуйн хийн даралтыг тогтмол шалгах
Даралт муутай дугуйтай автомашин нэлээд их бензин иддэг тул үйлдвэрлэгчээс заасан стандартын дагуу зохих хэмжээнд байлгах юм. Даралт хэвийн хэмжээнээс 50 кРа бага байх нь хотын замд 2,5%, орон нутгийн замд 4,3%, хурдны замд 4,8% илүү шатахуун зарцуулдаг байна.
10. Хөдөлгөөний хурдаа тохируулах
Хөдөлгөөнд оролцож байхдаа хурдаа огцом нэмж, хасахгүй байх хэрэгтэй ба ингэснээр шатахуунаа 30% хүртэл хэмнэх боломжтой.