Mind auto service - Тосоо хэрхэн сонгох вэ?

Минерал/энгийн/, хагас синтетик, синтетик тос/бүрэн синтетик/-ны алийг нь сонгох вэ?


Синтетик тос хамгийн сүүлийн үеийнх болохоор мэдээж хэрэг үнэтэй бөгөөд ашиглалтын хугацаа 12-15 мянган км байдаг. Хагас синтетик тос 8-10 мянган км. Харин минерал тосны ашиглах дундаж хугацаа нь 5-7 мянган км. Гэхдээ тоон үзүүлэлт гэдэг тун харьцангуй ойлголт бөгөөд жишээ нь таны автомашины хөдөлгүүр хуучирсан бол энэ тооноос 30% хүртэл хасаж тооцно гэсэн үг. Хурдтай давхих дуртай жолооч нар ч энэ үзүүлэлтийг тооцож байх хэрэгтэй. Өвөл асаалтын асуудлыг шийдэхийн тулд синтетик тос сонгох нь дээр. Шингэн чанар /5W-30,0W-20,0W-40 / нь өндөр байдаг. (HYBRID хөдөлгүүртэй автомашин аль ч улиралд илүү шингэн тос/0W-20,0W-40/ сонгох нь тохиромжтой) Дулааны улиралд өтгөн тос/10W-30,10W-40/сонгох нь зүйтэй. Иймд улиралдаа тохируулан зөв тосоо сонгож хөдөлгүүрээ хамгаалж байгаарай.